"Модун Майнинг Партнер” ХХК нь инновацид тэмүүлсэн хүсэл эрмэлзэл дээр үндэслэн байгуулагдсан
бөгөөд бидний өвөрмөц үнэт зүйлс өнөөдөр ч бизнесийн үйл ажиллагааны маань гол цөм
хэвээр байна. 13 гаруй жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инженерийн мэдлэг туршлага болон
тогтвортой өсөлт хөгжил нь биднийг уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарын
тэргүүлэгчдийн нэг болоход хүргэсэн. Манай компани 2013 онд байгуулагдсанаас хойш
Монголын зах зээлд зөвхөн уул уурхай төдийгүй эрчим хүч, барилга зэрэг бусад салбаруудад ч
танигдсан, найдвартай хамтрагч компани болж чадсан билээ. Бид таныг хамтран ажиллахыг
урьж байгаа бөгөөд манай компани таны найдвартай түнш байна гэдэгт итгэлтэй байна.

Our Vision

Манай компанийн алсын хараа нь уул уурхай, барилга болон сэргээгдэх эрчим хүчний салбарт
өрсөлдөх чадвараараа тэргүүлэгч компаниудын нэг болох явдал юм. Бид дотоодын зах зээлд олон
төрлийн техник технологи, шийдлүүдийг амжилттай нэвтрүүлж ирсэн бөгөөд Монголын салбаруудад
хувь оролцоотой дэлхийн нэр хүндтэй компаниудтай хамтран ажилласнаар өргөн хүрээний мэдлэг,
туршлагыг хуримтлуулсан.
Бид шинэ боломж бүрийг үнэ цэнэтэй гэж үздэг бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаа,
амжилттай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үргэлж нээлттэй ажилладаг.

PRINCIPLES WE FOLLOW IN OUR BUSINESS ACTIVITIES

OUR BRANDS
OUR PARTNERS
Go Back Top