Үйлчилгээнүүд

Монголианс ресторан нь  үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа зочдынхоо  санал хүсэлтийг харгалзан  тэдний тав тух,сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд дараах үйлчилгээнүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.Байгууллага хамт олон болон тэмдэглэлт баяр ёслолын  хүлээн авалтын арга хэмжээг  тусгай цэсийн дагуу дээд хэмжээнд,таны хүсэл сонирхолд нийцүүлэн зохион байгуулна.Төрсөн өдрийн эзэнд үйлчилгээний үнийн дүнгээс хамааран урамшуулал олгоно.Үндсэн хоолны цэсэндээ монголчуудын уламжлалт зоогоос  гадна  дэлхийд амт чанараараа гайхагддаг  европ хоол болон зочдын амтархан идэх дуртай  зарим нэр төрлийн япон хоолны иж бүрдлүүдийг  оруулж өгсөн.Испани,Франц,Итали,Гүрж зэрэг улсуудын  дэлхийд алдартай,дээд зэргийн амт чанар бүхий дарсыг “Wine list –с сонгон хүссэнээрээ амтархан таалаарай.

 

 

 

 

 

[hr]

VIP өрөө

[dropcap2]Ж[/dropcap2]инхэнэ монгол амт, ахуйг мэдрэхийн тулд  4 ханатай ,сархинаган тоонотой ,иж бүрэн тохижилт бүхий барга гэрт зоог барьж болно.Мөн  6,8,18 хүний багтаамжтай  тусгайлан засаж,тохижуулсан VIP өрөөнүүд Та бүхнийг хүлээж байна.

Хөнгөлөлт урамшуулалт

[dropcap2]Б[/dropcap2]айнгын үйлчлүүлэгч нарт болон хамтран ажиллагч байгууллагуудад зориулан 3-10%-н VIP картаар үйлчилдэг бөгөөд  үйлчлүүлсэн тооцооны хуудсаа цуглуулан 500000₮ -н үнийн дүн хүрсэн тохиолдолд  карт эзэмших эрх нээгдэнэ

Урлагийн тоглолт

[dropcap2]М[/dropcap2]онгол улсынхаа нэрийг дэлхийд гаргаж ардын урлагын гайхамшгийг үзүүлж байгаа фолк-рок “Алтан Ураг” хамтлаг таны алжаалыг тайлан тоглож байна.  Монгол, Европ зоог барингаа, уламжлалт түүх соёлоо эргэн нэг халиаж, аялгуут сайхан дуу хөгжимд уяран хөгжихийг урьж байна. Тоглолт зөвхөн Даваа, Мягмар гаригт 20.00 цагаас …

Сувинер шоп

[dropcap2]Т[/dropcap2]а” Монголианс” ресторанд ирсэнээр   амтат хоол, тохилог орчин, найрсаг хамт олноор үйлчлүүлэхийн зэрэгцээ   монгол үндэсний уламжлалт өв соёлын нэгээхэн хэсгийг өөрийн болгох боломжтой сувинер шопоор зочлоорой. Гадна дотны хэний ч  сонирхолыг татахуйц эртний шавар бурхад, эртний зоос, илтгэсэн богино цамц, МЭӨ Хүннү гүрний 209 оноос Чингэс хааны үеийн Монголынэзэнт гүрний газрын зураг, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын CD мөн бусад хамтлаг дуучдын CD  зэрэг зүйлсийг та манайхаас сонирхон худалдан аваарай.

 

Жуулчин хүлээн авах

Та бүхэн  гадаадын хүндэт зочид төлөөлөгчдөө урин зоог барихын хамт монголын уламжлалт гар урлалын бүтээлүүдээс худалдаалдаг “ Suvenir shop”-оор үйлчлүүлэн, ил захидал,шуудан илгээх үйлчилгээг авч болно.Үйлчилгээнд хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн, ажлын байрны ар тал, тоног төхөрөөмж, хоол үйлдвэрлэх явцыг зочдод ил тод харуулах зорилгоор богино хэмжээний бичлэгийг  хоолны танхимд байрлах зурагтаар харуулдаг.Жуулчны байгууллагуудтай “Хамтран ажиллах” гэрээ байгуулан   өдөр ,оройн хоолны олон нэр төрлийн сонголт бүхий цэсээр  үйлчилж байна.