Хоол

Уламжлалт монгол зоог болон, япон, европ 100 гаруй нэр төрлийн зоогоор үйлчилдэг. Эдгээрийн дотроос рестораны нэрийн хоол болох “Монголианс” зоогийг амтлаад л монгол хоолны гайхамшгийг бишрэх болно. Мэдээж үнийн хувьд боломжийн, орц маш их, ганцаараа бол бардаггүй л юм. Тус рестораны гал тогоонд нэг ээлжиндээ 12 ажилтан, хоёр ээлжээр ажилладаг. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон ба шинэ соргог, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр мастер тогоочийн ахалсан хамт олон сэтгэлээ гарган “Юндэн Гөөгөө”, “Нансалмаа“, ”Тоорой Банди “ гэх мэт хоолуудыг хийдэг.