БАРИЛГА МЕГА СТОР

Тус компани нь нийслэл Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний төв “Барилга Мега Стор” их дэлгүүрийн бизнесийн үйл ажиллагааг удирдан явуулах, өргөжүүлэн хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийг тав тухтай тохилог орчинд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ сонгон авах боломжоор хангах зорилгоор 2008 онд байгуулагдсан.

Манай компанийн барьж байгуулсан “Барилга Мега Стор” их дэлгүүр нь Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг 8000 м² талбай бүхий дэвшилтэт техник, технологи, зохион байгуулалтаар төлөвлөгдсөн орчин үеийн томоохон худалдааны төв юм.

“Барилга Мега Стор” их дэлгүүр нь:
Б блок – 29 айлын орон сууц
В блок – “Модун” ХХК, “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын төв оффис
А блок – “Барилга Мега Стор” Их дэлгүүр гэсэн 3 хэсэгтэй.
Тус их дэлгүүрийн  1, 2, 3, B1-р давхруудад барилгын материал, оффис гэр ахуйн тавилгын худалдаа үйлчилгээ явуулдаг. Зоорийн давхарт 80 автомашины гараж, гадна талбайд 100 гаруй автомашины зогсоолтой.