Монголианс Ресторан

ШИНЭ МОНГОЛ ТҮМНИЙ СААТАН ТУХЛАХ ГАЗАР

“MONGOLIAN’S” ресторан нь   2009 оны 4-р сараас  үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд монголчуудын төдийгүй гадаад иргэдийн ирэх дуртай газрын нэг  болсон.

Манай ресторан 6-18 суудалтай 2 VIP болон гэр VIP өрөөнүүдтэй, угсаатны зүйн үзмэрүүдээр баяжуулсан өвөрмөц тохижилттой ба  100-150  зочин нэг зэрэг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай .Өндөр чадвартай тогооч нарын хийсэн уламжлалт монгол зоог болон япон, европ хоолоор үйлчилнэ.Манайд зочилсноор Их Монгол улсын өнгөрсөн түүх ба одоо үеийг харахаас гадна Та бид монголоороо бахархах, гадаадынхны өмнө монголоороо бардамнах  сэтгэгдэлтэй үлдэнэ. Орчин үеийн   хэв маяг, хөгжлийн эрхээр бидний амьдралаас холдон одож буй үнэт ховор үзмэрүүд нь монгол үндэсний түүх соёл, зан үйл, шашин шүтлэг, амьдралын хэв маяг, өв уламжлал зэрэг агуулга, хэлбэрийг харуулснаараа онцлогтой 620 төрөл, 1000 гаруй зүйл үзмэрүүд нь  дараахь байдлаар төрөлжсөн:

-         Буддын шашны болон шарын шашны зан үйлийн холбогдолтой эд зүйлс, XIII-XIX зууны үеийн шавар болон цутгамал бурхад
-         Эртний мэргэдийн ном бичгийн хэрэгсэл,уламжлалт тоглоом наадгай
-         5 ханатай, сархинаган тоонотой, иж бүрэн тавилга бүхий  барга гэр, хасаг   тэрэг, морины иж бүрэн хэрэгсэл
-         XVIII-XX зууны үеийн ардын хөгжмийн зэмсгүүд
-         XVIII-XX зууны үеийн цахиур буууны цуглуулга
-         Нүүдэлчин монголчуудын дархан мужааны болон хөдөлмөрийн багаж хэрэгсэл
-         2000-6000 жилийн өмнөх хүрэл зэвсгийн олдворууд
-         Эртний ноёд хатдын хувцас хэрэгсэл, гоёл чимэглэлийн эд зүйлс
-         Түүхэн гэрэл зурагнууд
-         МЭӨ Хүннү гүрний 209 оноос Чингис хааны үеийн монголын эзэнт гүрнүүдийн нутаг дэвсгэрийн зургийг өнөөгийн монгол улсынхтай харьцуулсан цуврал газрын зурагнууд зэрэг эд зүйлс тавигдсан ба эдгээр нь дууриамал бус  он цагийн түүхийг илтгэсэн, дахин давтагдашгүй  урлагийн ховор бүтээлүүд эх хувилбараараа байршиж байгаагаараа онцлогтой.