Ерөнхий захирлын мэндчилгээ

Манай компанитай хамтран ажилладаг эрхэм хэрэглэгч,  харилцагч та бүхний амар амгаланг эрэн мэндчилж амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсье. Тус компани 1993 онд байгуулагдаж байсан бол одоо барилга угсралт, барилгын материалын худалдаа, орчин үеийн томоохон худалдааны төв, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал,  нийтийн хоолны салбарт хүчээ сорин үйл ажиллагаагаа явуулж, өөрийн гэсэн байр сууриа нэгэнт эзэлсэн Монгол улсын томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болжээ.

Энэ хугацаанд бид ямагт “Үйлчлүүлэгч бол хаан”, “Чанар – бидний зорилт” гэсэн зарчмуудыг баримтлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Үүнээс улбаалан  бидний бизнесийн цар хүрээ улам өргөжин тэлэх боломж бүрдсэнийг дурьдахад таатай байна.

Зах зээлийн харилцааны хатуу ширүүн өрсөлдөөн дунд цаг үргэлж биднийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн нийт хэрэглэгч, бизнесийн түншүүд та бүхэндээ талархлаа илэрхийлье.  Та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн

“Модун” ХХК-ий ерөнхий захирал Д.Батбаяр