БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Өнгөрсөн хугацаанд БЗД-ийн 13-р хороололд 7 давхар үйлчилгээтэй, орон сууцны “Исмусс” цогцолбор, СБД-ийн 1-р хорооны нутагг дэвсгэр Баянгол зочид буудлын дэргэд үйлчилгээтэй 25 айлын орон сууцны барилга,БГД-ийн 9-р хорооны нутагт 32 айлын орон сууц, 2007 онд нийт 16000м² талбайтай “Барилга Мега Сторцогцолборыг амжилттай барьж байгуулан ашиглалтад оруулсан.

Манай компани 2010 онд ХУД-ийн 11-р хорооны нутаг давсгэрт 11 давхар “Богдын өндөр” 52 айлын орон сууцны барилгыг амжилттай барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн НБХБТГ-ын захиалгаар ХААИС-ийн оюутны байрны дэргэд Өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн нэгдсэн байр бүхий “Зайсан цагаан суврага” орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн.

Тус компанийн 2001 онд барьж байгуулсан “Исимусс” цогцолборыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Архтекторуудын эвлэл, Монголын Рекламны Ассоциацаас 2001 оны Монголын шилдэг 10 бүтээн байгуулалтын нэгээр шалгаруулсан бөгөөд 2004 онд Дэд бүтцийн яам, БХБНААГ, Монголын Барилгачдын холбооноос тус омпанийг Монгол улсын барилгын топ 10 компанийн нэгээр шалгаруулж байсан.