БИЗНЕСИЙН САЛБАРУУД

Модун ХХК
Модун” ХХК нь Монгол улсын барилгын салбарт чанартай орон сууц, барилга барьж байгуулах, чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлж, өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлэх, улмаар энэ салбартаа тэргүүлэгч байр суурьтай байгууллага болох эрхэм зорилготойгоор 1993 онд анх үүсгэн байгуулагдаж одоогоор нийт 100 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь барилга угсралт, гадаад, дотоод барилгын материал худалдаа юм.
“Барилга Мега Стор” төвimg_0021_1
Тус компани нь нийслэл Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний төв “Барилга Мега Стор” их дэлгүүрийн бизнесийн үйл ажиллагааг удирдан явуулах, өргөжүүлэн хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийг тав тухтай тохилог орчинд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ сонгон авах боломжоор хангах зорилгоор 2008 онд байгуулагдсан.
Манай компанийн барьж байгуулсан “Барилга Мега Стор” их дэлгүүр нь Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг 8000 м² талбай бүхий дэвшилтэт техник, технологи, зохион байгуулалтаар төлөвлөгдсөн орчин үеийн томоохон худалдааны төв юм.

МонPRO_6081голианс ресторан
“MONGOLIAN’S” ресторан нь   2009 оны 4-р сараас  үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд монголчуудын төдийгүй гадаад иргэдийн ирэх дуртай газрын нэг  болсон.
Манай ресторан 6-18 суудалтай 2 VIP болон гэр VIP өрөөнүүдтэй, угсаатны зүйн үзмэрүүдээр баяжуулсан өвөрмөц тохижилттой ба  100-150  зочин нэг зэрэг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай .Өндөр чадвартай тогооч нарын хийсэн уламжлалт монгол зоог болон япон, европ хоолоор үйлчилнэ.Манайд зочилсноор Их Монгол улсын өнгөрсөн түүх ба одоо үеийг харахаас гадна Та бид монголоороо бахархах, гадаадынхны өмнө монголоороо бардамнах  сэтгэгдэлтэй үлдэнэ. Орчин үеийн   хэв маяг, хөгжлийн эрхээр бидний амьдралаас холдон одож буй үнэт ховор үзмэрүүд нь монгол үндэсний түүх соёл, зан үйл, шашин шүтлэг, амьдралын хэв маяг, өв уламжлал зэрэг агуулга, хэлбэрийг харуулснаараа онцлогтой 620 төрөл, 1000 гаруй зүйл үзмэрүүдтэй.

Боролзой ХSAM_0110ХК

Тус компани нь геологи уул уурхайн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд геологийн судалгаа, хайгуулын чиглэлээр мэргэшсэн өндөр ур чадвартай боловсон хүчнээр хангагдсан. Манай компани нь дэлхийд алдартай “Atlas Copco” компанийн 1500м гүнд өрөмдөх хүчин чадалтай C6 алмазан өрөмдлөгийн машиныг ашиглаж хайгуулын ажлаа гүйцэтгэж байна.

Модун конст5ракшн
Тус компани нь 2010 онд ХУД-ийн 11-р хорооны нутаг давсгэрт 11 давхар “Богдын өндөр” 52 айлын орон сууцны барилгыг амжилттай барьж дуусгасан.  Мөн НБХБТГ-ын захиалгаар ХААИС-ийн оюутны байрны дэргэд Өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн нэгдсэн байр бүхий “Зайсан цагаан суврага” орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн.